Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж байгаа  "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт" өнөөдөр /2021.10.26/ эхэллээ.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Шүүх хуралдааны дэг сахиулах болон шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлдэг цагдаагийн алба хаагчдад эрх зүйн болон практик мэдлэг олгох зорилготой уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

 

Сургалтын нээлтийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, алба хаагчдад хүргээд Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тусгай чиг үүрэг хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчид мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж байгаатай холбогдуулан шүүх, шүүгч, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах зохицуулалт бүхий дүрэм, журам шинэчлэгдэж байгаа талаар мэдээлсэн юм.

 

 

 

 

  Сургалтын нээлтийн үеэр цагдаагийн алба хаагчид шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах дүрчилсэн тоглолт үзүүлэв.

 

 

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах алба хаагчдад зориулсан сургалтын эхний өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, холбогдох дүрэм, журмыг танилцуулж, цагдаагийн алба хаагчийн харилцаа хандлага, шүүгдэгч, яллагдагчийн сэтгэл зүйн асуудал болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцоно. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлагыг мөн танилцуулахаар төлөвлөжээ.  Хоёр дахь өдрийн сургалт практик хэлбэрээр үргэлжлэх бөгөөд цагдаагийн тусгай хэрэгсэл ашиглах, шүүхийн байранд эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх тактик ажиллагаа зэрэг үзүүлэх сургалтыг зохион байгуулна.

 

 

    Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж, Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга Х.Билгүнзаяа, Ханнс Зайделийн сангийн ажилтан С.Мөнхжаргал нарын албаны хүмүүс оролцлоо.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс