Нийт шүүгчийн анхдугаар чуулган өнөөдөр (2021.10.11) 08.30 цагт эхэллээ. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа чуулганы ирц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

 

Тэрбээр "Хүндэт Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,

Эрхэм хүндэт шүүгчид ээ!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилэхийн хамтаар, бүгдэд өглөөний мэнд хүргэе!

 

 Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, мөн оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулган хоёр жил тутам зохион байгуулагдахаар, мөн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгохоор тус тус заасны дагуу энэ өдөр Нийт шүүгчийн Анхдугаар чуулганы үйл ажиллагааг ийнхүү зохион байгуулагдаж байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн Шинэчилсэн найруулгын 20 дугаар зүйлийн 20.9-д Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүх, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчдээс болон Ерөнхий зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулахаар хуульчилсны дагуу 9 гишүүнтэй Ажлын хэсэг 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг зохион байгуулах өндөр хариуцлагатай үүрэгт ажлыг эхлүүлсэн билээ.

 

Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойшхи 6 сар хагасын хугацаанд коронавируст халдварын цар тахлын онцгой нөхцөл байдалд, үйл ажиллагааны онцгой хязгаарлалтын нөхцөлд,  халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж, чуулганыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл, зохион байгуулалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ирлээ.

 

Ажлын хэсэг энэ хугацаанд танхимаар болон цахимаар нийт 18 удаа хуралдаж, “Нийт шүүгчийн Анхдугаар чуулган зохион байгуулах ажлын хэсгийн ажиллах журам”, “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх хүсэлтийн загвар”-ыг боловсруулан баталж, чуулганыг товлон зарлах, зохион байгуулах төлөвлөгөө, хөтөлбөр, зохион байгуулалтын хувилбарууд, зардлын төсөв тооцоо боловсруулах, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших хүсэлт хүлээн авах, олон нийтэд мэдээлэх зэрэг асуудлуудыг зохих хугацаанд нь, тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж, дээр асуудлуудаар нийт 14 тогтоол гаргасан байна.

 

Түүнчлэн, ажлын хэсгээс боловсруулсан чуулганы хуралдааны дэг, нийтлэг журмын төслүүдэд санал өгөх, Нийт шүүгчийн чуулганы бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь авч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийн хүсэлт, материалтай танилцах, санал, сэтгэгдэл, хүсэлтээ илэрхийлэх цогц, тэгш боломжоор шүүгч нэг бүрийг нэгэн зэрэг хангах зорилгоор Нийт чуулганы цахим хуудсыг Ажлын хэсгээс санаачлан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж ирлээ.

 

Энэ хугацаанд тус цахим хуудсыг нийт 472 шүүгч нэвтрэх эрхээ идэвхжүүлэн ашиглаж, 2546 удаа хандсан  байна.

 

Цахим хуудаст чуулганы зохион байгуулалттай холбоотой нийт 23 мэдээ, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн журам, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй мэдээлэл, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагааны тайлан зэргийг тус тус байршуулж, уг цахим хуудсаар дамжуулан “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэгийн төсөлд 15 шүүгчийн 59, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын төсөлд 13 шүүгчийн  40 гаруй, нийт 100 гаруй саналыг Ажлын хэсэг хүлээн авсан байна.  

 

 

Ажлын хэсгээс хийж хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагааны талаар тухайлсан мэдээлэл өгье.

 

1. Чуулганы үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, халдвар тархах эрсдлийг бууруулах санал санаачлагын талаар:

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулахаар тусгайлан заасны дагуу энэхүү чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагааны явцад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах талаар Ажлын хэсэг нэлээдгүй санал, санаачлага гарган ажиллалаа.

Тухайлбал, цар тахлын онцгой нөхцөл байдалд халдвар тархах эрсдэлийг аль болох бууруулах үүднээс нууц санал хураалтын хуудсыг биечлэн дамжуулах, саналын хуудсыг гараар тоолохгүй, санал тоолох тусгай төхөөрөмж ашиглан зохион байгуулахаар хэлэлцэж, үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох бусад байгууллагуудад уг асуудлаар санал хүсэлт гарган амжилттай шийдвэрлүүллээ.

Чуулганы хуралдааныг биечлэн зохион байгуулахтай холбогдуулан түргэвчилсэн шинжилгээний зургаан цэгийг зохион байгуулж, чуулган хуралдах өдрийн өглөө 06 цагаас нэг бүрийн түргэвчилсэн шинжилгээнд нийт шүүгчдийг хамруулах ажлыг амжилттай зохион байгууллаа.

Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хүн нэг бүрт амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий зэрэг хамгааллын хэрэгсэл бэлтгэж олголоо.

Цайны завсарлага, үдийн хоолыг аль болох ил задгай биш, хүн нэг бүрийн тусдаа савлагаатай, гар дамжихгүйгээр, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаар олгохоор, заал танхимыг 2 цаг тутамд агаар сэлгэж, зохих ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол  хийхээр зохион байгуулж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос чуулганыг зохион байгуулахтай холбоотой зөвшөөрөл, зөвлөмж, чиглэл авах, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийт шүүгчдийн хамрагдсан байдлын талаар судалгаа авах, халдвар хамгааллын дэглэм сахих талаар чуулганд оролцогчдод зөвлөмж өгөх зэрэг арга хэмжээг мөн авч хэрэгжүүллээ.

 

2.Анхдугаар чуулганы товыг тогтоосон талаар:

 

Ажлын хэсгийн 2021 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийт шүүгчийн Анхдугаар чуулганыг мөн оны зургадугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар анх товлон зарласан боловч, Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, зарим аймгийн нутаг дэвсгэрт бүрэн буюу хэсэгчилсэн хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, нийт шүүгчид чуулгандаа бүрэн оролцох боломжгүй болох нөхцөл байдал үүссэн, үүссэн нөхцөл байдлыг УИХ, ХЗБХ, Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ-ын ХЗБХ-ноос томилогдсон Ажлын хэсэгт тус тус уламжилж, улмаар Ажлын хэсэг 2021 оны зурга дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, чуулганы товыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм.  

 

Улсын Их Хурлаас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох ажиллагааг энэ оны аравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар шинэчлэн тогтоосны дагуу Ажлын хэсэг 2021 оны есдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Нийт шүүгчийн Анхдугаар чуулганыг  2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордны Их танхимд хуралдуулахаар тов тогтоож, хэрэгжилтийг хангаад байна.  

 

3.Нэр дэвших тухай хүсэлт хүлээн авсан талаар:

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвших тухай 16, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай 10 хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигч шүүгчдийн хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст нээлттэй байршуулж, нэр дэвшигчээс асуух асуулт, санал авах боломжийг сонирхогч этгээд нарт олгох ажлыг мөн зохион байгуулж, өнөөдөр та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо.

 

Түүнчлэн, нууц санал хураалтыг санал тоолох тусгай төхөөрөмж ашиглан зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан, саналын хуудсыг заавал урьдчилан хэвлэж бэлтгэсэн байх техникийн шаардлагад нийцүүлэн Нийт шүүгчийн чуулганы Тооллогын комисст нэр дэвшүүлэх тухай хүсэлтийг шүүгчдээс урьдчилан  хүлээн авах ажлыг зохион байгуулж, нийт 19 шүүгчээс хүсэлт хүлээн авсан, хоёр шүүгч өөрийн хүсэлтээр нэрээ татаж, одоо нийт 17 шүүгчийн нэрийг Тооллогын комиссын гишүүнд нэр дэвшин өрсөлдөх саналын хуудаст хэвлүүлж, нууц санал хураалтыг явуулахад бэлэн болжээ. 

 

4. Нийт шүүгчийн чуулганаас батлах дэг, журмын төсөл боловсруулж, санал авсан байдал

 

Нийт шүүгчийн чуулган нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасны дагуу “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”, 20.3-т заасны дагуу “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг”-ийг тус тус батлахаар заасан тул эдгээр журам, дэгийн төслийг Ажлын хэсэг дотроо дэд ажлын хэсэг байгуулан боловсруулж, 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс хойш нийтдээ 5 сар гаруйн хугацаанд чуулганы цахим хуудаст байршуулан нийт шүүгчдээс санал авчээ. 

 

5. Нийт шүүгчийн Анхдугаар чуулганыг зохион байгуулах бусад бэлтгэл ажиллагаа 

 

Ажлын хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Тамгын газар, Улсын онцгой комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Төрийн холбоо зэрэг төрийн байгууллага албан тушаалтнуудтай чуулганы бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллаж, шаардлагатай үйл ажиллагааг тухай бүр хэрэгжүүлж ажиллалаа.

Чуулганы нууц санал хураалтыг санал тоолох төхөөрөмж ашиглан явуулахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, таван төрлийн нийт 2800 саналын хуудас хэвлүүлж, техник тоног төхөөрөмжийг байршуулж, бэлэн байдлыг хангууллаа.        

Нийт шүүгчийн Анхдугаар чуулган, Тооллогын комиссоос батлах нийт 10 тогтоолын төсөл болон тэдгээрт холбогдох хууль тогтоомжийн лавлагааг боловсруулж урьдчилан бэлтгэлээ.  Нийт шүүгчийн чуулганы талаар олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс урьдчилсан төлөвлөгөө гаргаж, энэ нийт 20 гаруй мэдээ мэдээлэл гаргасан байна.

Чуулганд оролцох нийт 512 шүүгч, зохион байгуулалтад оролцох 100 гаруй албан хаагч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчийн 22, нийтдээ 643 мандатыг бэлтгэн хэвлүүлж, оролцогчдод тараах ажлыг зохион байгуулав.

Түүнчлэн орон нутгаас ирсэн шүүгчдийн ложистик, чуулганд оролцуулахтай холбоотой зохицуулалтыг Улсын дээд шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Чуулганы зохион байгуулалтад Ажлын хэсгийн гишүүдээс гадна Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Тамгын газрын нийт 120 гаруй ажилтан албан хаагчид идэвх зүтгэлтэй оролцсоныг Ажлын хэсгийн ахлагчийн хувиар цохон тэмдэглэмээр байна. Ажлын хэсгийн ажилд туслалцаа үзүүлж, чуулганы зохион байгуулалтын үйл ажиллагаанд тус тус үүрэгтэй оролцож буй нийт бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлье.

 

Эрхэм шүүгчид ээ!

 

Нийт шүүгчийн Анхдугаар чуулганд өглөөний 8 цаг 30 минутын байдлаар 380 шүүгч биечлэн, цахимаар 26 шүүгч оролцож, чуулганы ирц 78.3 хувьтай байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 20 дугаар зүйлийн 20.5-д “Нийт шүүгчийн олонх оролцсоноор чуулганыг хүчинтэйд тооцох бөгөөд асуудлыг чуулганд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүх засаглал дахь ардчилал, тэгш байдал, шударга ёс, өөрөө удирдах ёсны болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа болох Нийт шүүгчийн чуулганы үйл ажиллагаа нь бүхэлдээ шүүгч Таны хувь оролцооноос шууд хамаарна.

Та бүхэн Ажлын хэсгээс боловсруулан танилцуулж буй “Нийт шүүгчийн чуулганы хуралдааны дэг”, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын төслүүдийг ажил хэрэгчээр хэлэлцэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгохдоо бусдад нөлөөлөхгүй, бусдын нөлөөнд автахгүйгээр, сонголтоо чөлөөтэй хийж, хуулиар олгогдсон эрхээ хараат бусаар хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн нэрийн өмнөөс уриалж байна.

Нийт шүүгчийн Анхдугаар чуулган нээснийг мэдэгдье!" гэв.