Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2025 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд “Эвлэрүүлэн зуучлалын хичээлийг судлах хэрэгцээ шаардлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг хууль, эрх зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Их, дээд сургуулийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн гишүүн, дэд профессор Ц.Алтанцэцэг дээрх сэдвээр танилцуулга хийж, оролцогч нартай санал солилцсон юм. Уулзалтыг зохион байгуулснаар Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа”-г оюутнуудад таниулан мэдлэг олгох тал дээрхарилцан туршлага солилцлоо.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд гаргасан “Арилжааны эвлэрүүлэн зуучлал” сэдэвт гарын авлагын дээжээс оролцогч нарт гардуулсан бөгөөд цахим хэлбэрээр сургалтад ашиглах боломжтой болсон юм.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ