Твиннинг төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, Герман Улсын Эссен хотын анхан шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Волески, Тамгын дарга хатагтай Брукштайнер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон бусад холбогдох ажилтны бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймаг дахь шүүхийн болон шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга шүүхийн дотоод бүтэц, зохион байгуулалт, Захиргааны хэргийн шүүхийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, зочдын сонирхсон асуултад хариулсан юм. Тэрээр мөн Герман болон Монгол Улсын олон жилийн хамтын ажиллагааг онцлон дурдаж, талархал илэрхийлэв. Түүнчлэн шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт шүүхийн бүтэц, хэргийн хөдөлгөөний талаар танилцуулж, төслийн багийн гишүүдтэй санал солилцлоо.

Уулзалтад Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын төлөөлөл, Твиннинг төслийн Суурин зөвлөхийн туслах Ц.Батжаргал, С.Одончимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Намунаа нар оролцлоо.

 

 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР