Шүүх, Цагдаагийн байгууллагын хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа
Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан албан хаагчидтай уулзалт, зөвлөгөөнийг өчигдөр /2021-3-25/ шүүхийн байранд зохион байгууллаа.
Уулзалтаар шүүхийн Тамгын газар болон Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөө болон онцгой нөхцөл үүссэн үед хамтран ажиллах “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР