"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №7: УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулдаг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын долоо дахь дугаар маань та бүхэнд хүрч байна.
Сонсдог шүүх подкастыг иргэд болон хуульч, судлаач нарт зориулсан гэсэн 2 төрлөөр хөтлөн хүргэдэг бөгөөд энэ удаагийн дугаараар иргэдэд зориулан “Улсын тэмдэгтийн хураамж” сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэхээр шүүгчийн туслах Б.Адилмаатай ярилцлага өрнүүлсэнийг хүлээн авч сонсоно уу.
Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Энхбаяр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Гангэрэл
Сонсох линк:
Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа
E-mail: [email protected]
https://www.facebook.com/AppealsCourt
https://twitter.com/AppellateCourt
Та банкны дансаар төлөх бол өөрт ойр байрлах дурын банкинд хандан улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой.
Улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны дугаар:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас:331061, Дансны дугаар: Төрийн сангийн дансны 100200000941
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас:70130104, Дансны дугаар: Төрийн сангийн дансны 100200600941
3. Улсын дээд шүүх Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас:51-261698
Хэрэв банкны дансаар төлөх боломжгүй бол Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нэгдсэн байрны 1 давхарт байрлаж буй Киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг төлж болно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар