Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь сэдэвт хууль хяналтын байгууллагуудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөгийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдад зохион байгуулав.

 

 

       

       Уг өдөрлөгт Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын ажилчид оролцож иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж, өргөдөл гомдлыг газар дээр нь хүлээн авч ажиллаа.

           Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Золбоод холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийв.

          Тус шүүх хуралдааныг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж явуулав.

 

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар