Шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын болон 9 дүгээр сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тус тус тусгагдсаны дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлого бодох аргачлалын сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулна.

     Энэхүү сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудад хууль зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

 

      

      “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал, анхаарах асуудал” сэдвээр тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулгыг урьж, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгууллаа.

        Сургалтын сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, сонирхсон асуултад хариулсан ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.

 

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар