Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын захирамжаар баталсан “Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргаа болон үйлчилгээний ажилтнууд Мөрөн сумын 4 дүгээр хорооны хойд захын орчны 1 га талбайг хамарсан хог хаягдлыг цэвэрлэж, 8 дугаар хороонд байрлах шүүхийн байрны гадна талын орчин, гудамж талбай зэргийг цэвэрлэх ажилд идэвх санаачилгатай оролцлоо.    

  

         

              Ил задгай болон зориулалтын бус газарт хог хаяхгүй байж, байгаль орчноо хамгаалахыг уриалж байна.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар