Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар 2020 оны 07 сарын 01-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд, 2020 оны 07 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд тус тус ажиллаж, тухайн сумын төрийн захиргааны албан хаагч, иргэдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, түүний ач холбогдол” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах, эвлэрүүлэн зуучлалын давуу тал, эрх зүйн маргаанаа эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхийн ач холбогдол, эвлэрэл, зөвшилцлийн аргаар хэрхэн шийдвэрлэх, хүмүүс хоорондын эв эеэ эрхэмлэх ёсон зэрэг асуудлуудыг хөндөж ярилцснаараа онцлог, өгөөжтэй сургалт боллоо.
Сургалтын үеэр эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар бэлтгэсэн сурталчилгааны материал, гарын авлага, брошур зэргийг иргэдэд тарааж, сургалтанд оролцсон иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгч, ажиллалаа.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР