Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам’-ын 12.3-д заасны дагуу 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ хийсэн ажлын үр дүн, биелэлтийг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ууганбаяр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Тус хуралдаанаар тамгын газар хагас жилд хийсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд шүүгч, ажилтнуудаас тайлантай холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлэв. Шүүгч ажилчдаас гаргасан санал хүсэлтийг тамгын газрын 2020 оны бүтэн жилийн тайланд тусгаж ажиллахаар тогтов.
Хамт олны хуралд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын ажилтнууд оролцлоо.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР