ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгч Г.Бямбажаргалын "Тангараг өргөх ёслол"-ын үйл ажиллагааг тус шүүхийн тамгын газар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тангарагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан "Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу тус шүүхийн тамгын газрын дарга Д.Болор удирдан явууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид оролцож шинээр томилогдсон шүүгч Г.Бямбажаргалд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.