Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, олон нийтийг мэдээллээр хангах анхан шатны мэдлэг олгох, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах зорилготой Онлайн сургалтыг хүлээн авна уу.
www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Олон нийттэй харилцах ажлын онцлог, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах арга зүй”, Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн багш, доктор (Ph.D) Э.Ариунаа “Олон нийттэй харилцах ажлын төлөвлөлт ба олон нийтийн санаа бодлыг судлах онцлог” сэдвээр хичээл заалаа. Мөн Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны даргаар ажиллаж байсан, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийн Гүйцэтгэх захирал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах (Mass Communication) магистр Ц.Тамир “Сошиал маркетинг, Цахим орчинд хуурамч мэдээллийг ялгаж таних”, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, магистр Д.Идэржаргал “Мэдээ бичих, түгээх арга зүй, Онлайн орчинд мэдээлэл цуглуулах, түгээх арга зүй” сэдвээр онлайн хичээл заасан юм.
1. “Сошиал маркетинг, Цахим орчинд хуурамч мэдээллийг ялгаж таних” хичээлийг Энд дарж үзнэ үү
2. “Олон нийттэй харилцах ажлын онцлог, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах арга зүй” хичээлийг Энд дарж үзнэ үү
3. “Мэдээ бичих, түгээх арга зүй, Онлайн орчинд мэдээлэл цуглуулах, түгээх арга зүй” хичээлийг Энд дарж үзнэ үү
4. “Олон нийттэй харилцах ажлын төлөвлөлт ба олон нийтийн санаа бодлыг судлах онцлог” хичээлийг Энд дарж үзнэ үү
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар