Төв аймаг дахь шүүхүүд шинэ цахим хуудастай боллоо

 

Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах хүрээнд Төв аймаг дахь шүүхийн тамгын газраас шинэ цахим хуудас  /www.tuvcourt.mn / ашиглалтад орууллаа.

 

 

Энэхүү цахим хуудсаар цаг үеийн мэдээллийг албан ёсоор шуурхай мэдээлж, шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн тогтмол асуудаг асуултад хариулт болгох зорилго тавин аль болох товч тодорхой, энгийн загвартай, сайтад хандсан иргэний хүссэн мэдээлэл нь заавал байх зарчмыг баримтлан боловсрууллаа.

 

 

Мөн иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй эргэх холбоо бий болгох үүднээс санал хүсэлтээ илгээх,  шүүхийн захиргааны ажилтнуудыг үнэлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгаа бөглөх зэргээр харилцан холбоо тогтоох боломжийг бүрдүүллээ.

 

 

Та манай шинэ цахим хуудаст тавтай морилно уу.

www.tuvcourt.mn

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар