Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлиг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11/108 дугаар захирамжийн дагуу “бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” буюу 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын алба хаагч нар Баянхонгор сумын 2 багийн нутаг дэвсгэрт орших хуваарьт ойн зурвас газрын 173 ширхэг модыг усалж, хог хаягдлыг нь цэвэрлэж, шинээр улиас мод 42 ширхэгийг тарив.