ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЛАА
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга, туслах Г.Гантөгс нар нь орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдад нүүдэллэн ажиллаж, 20 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Орон нутгийн засаг захиргааны ажилтнууд, иргэдэд ганцаарчлан эвлэрүүлэн зуучлал, шүүхийн уялдаа холбоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, онцлогийн талаар танилцуулга хийж, гарын авлага материалыг тараан өгч, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 190 өргөдөл хүлээн авснаас 16 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 160 өргөдлийг шийдвэрлэж, 14 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Шийдвэрлэгдсэн 160 өргөдлөөс талууд хоорондоо эвлэрч, маргааныг амжилттай дуусгасан 158, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон 2 өргөдөл байна.