“ГОЛОМТ БАНК” ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
2020.05.04
“Голомт банк” нь 2020 оныг зээлийн чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан хийж буй ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаас мэргэжил арга зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна.
Иймд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкнаас “Талархал”-ыг дурсгал болгон хадгалуулав. Эвлэрүүлэн зуучлагч нартаа тус шүүхийн хамт олноос нь ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэе.