"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР"-Т ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг Монголын хуульчдын холбоо "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул  Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар нь  эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэлийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Уг мэдээлэл, зөвлөгөөг эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэг, шүүгчийн туслах Ө.Есүхэй нар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэдийн төлөөлөгчийн талаар мэдээлэл өгч, иргэдээс асуусан асуултанд хариулт өгч ажиллаа.

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар