Шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын сантехникийн слесарь Ц.Өлзийхутагийг Монголын шүүхийн ажилтны холбооноос "2019 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар шалгаруулж “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Шагналыг 2020 оны 04 сарын 26-ны өдөр Шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Даваадорж гардуулан өгч, нийт хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв.