Дорноговь аймгийн иргэдийн оролцоог хөгжүүлэх, иргэний эрх зүйн боловсролын чиглэлээр соён гэгээрүүлэх, чадавхжуулах чиглэлийн хүрээнд харилцан зөвшилцсөний дагуу дараах чиглэлээр анхан шатны шүүхийн харъяаллын дагуух сумдын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллахаар “Санамж бичиг” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт хэргийн газрын үзлэг хийх, хэргийн гэрч асуух ажиллагааг зохион байгуулж ажилласан бөгөөд энэ үеэр Айраг, Даланжаргалан сумдын Засаг даргын тамгын газруудтай 1 жилийн хугацаатай 7 заалт бүхий “Санамж бичиг” байгууллаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Тус санамж бичигийн хүрээнд төрийн албан хаагч болон иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, шүүхээс гарсан эрх зүйн акт болон мэдэгдэх хуудсыг нутаг дэвсгэрийн хүрээнд холбогдох этгээдэд түргэн шуурхай хүргэх ажлыг хамтран зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.