Жаргалант сумтай “хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх, шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, цар хүрээг өргөжүүлэх ажлын удирдлагын менежментийг сайжруулах, Ховд аймгийн төв Жаргалант сумын 40000 гаруй иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, зорилтот бүлэгт хүрч ажиллах ажлын үр дүнг дээшлүүлэх, цахим болон бусад хэлбэрээр шүүхийн талаарх мэдээллийг тухай бүр шуурхай ард иргэдэд хүргэхэд бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас сумдтай хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг Дарга, Ховд хотын Захирагч С.Гантөмөр, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн нар 2020.04.27-ны өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулж, гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Жаргалант сумын “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
“Хамтран ажиллах санамж бичиг”-ийн дагуу шүүхийн үйлчилгээг Жаргалант сумын иргэдэд хүргэх ажилд сумаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бөгөөд Жаргалант сумын 12 багийн Иргэдийн Нийтийн Хурал, багийн иргэдэд жил бүр шүүхийн байгууллагаас нэгдсэн уулзалтад мэдээлэл хийж, иргэдийг зөрчигдсөн эрхээ шүүхээр сэргээн тогтоох эрхийг хангахад хууль, эрх зүйн мэдээллээр хангах, орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулахад жил, улирлын ажлын төлөвлөгөөгөө шүүхийн тамгын газарт урьдчилан хүргүүлж, мэдээ, мэдээллээр хангах үүргийн Жаргалант сум хариуцаж ажиллахын зэрэгцээ жилийн ажлын биелэлт, үр дүнгийн талаар 2 тал байгууллагынхаа хэмжээнд “Хамтран ажиллах Санамж бичиг”-ийн биелэлтийн талаар мэдээлж байхаар тусгаж өгснөөрөө онцлогтой байна.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба