Иргэн Ш.Алтанцэцэг шүүхээр талаар ярихдаа
“Эгчийг нь Ш.Алтанцэцэг гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул иргэн бөгөөд энэ л сумандаа ажиллаж амьдарч ирсэн. Хархорин сумын сангийн аж ахуйд залуу наснаасаа эхлэн төлчин, саальчнаар ажиллаж байсан. Энэ хугацааны бичиг баримтын зөрчлөөс болоод шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр аргагүй болсон. Шүүхээр орно гэхээр айж, сандарч байлаа.
Би нэхэмжлэлээ цахимаар гаргасан бөгөөд өөрийн биеэр шүүхэд ирээгүй байсан.
Шүүхийн хаалгаар ороод цагдаад бүртгүүлээд сууж байхдаа ч, шүүгчийн туслахтай уулзах хүртэл энэ сандрал, айдас минь арилахгүй байсан.
Харин шүүгчийн туслахын сайхан харилцаа, иргэний хэргийн талаар болон эрх үүрэг тайлбарлахад л шүүх бол хүн айх газар биш юм гэж бодогдсон.
Тус шүүхийн хамт олон иргэн миний хувийн байдал болон хүсэлтийг харгалзан хэргийг минь хурдан шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэж өгсөн. Та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилт хүсье.” гэжээ.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
МТМэргэжилтэн Н.Мөнхнасан