Жаргалант суманд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулав
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020.04.27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг хийлээ.
Сумын ИТХ, Засаг Дарга, ЗДТГ-ын ажилтнууд, Багийн Засаг Дарга, Багийн Нийгмийн ажилтнууд, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцсон хамтарсан уулзалтыг Жаргалант суманд зохион байгууллаа. Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн үр дүн, ололт, бэрхшээл, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа ажил, цахим хэлбэрээр шүүхийн үйл ажиллагааны бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлах талаар техникийн дэвшлийг ашиглахын давуу тал, онцлог, шүүх хуралдааны нээлттэй байдал, шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэхэд хамтран ажиллах, иргэдийн шүүхээс хүсэн хүлээж байгаа санал, хүсэлт, эрэл хэрэгцээг байнга судалж, ханган ажиллахад хэрхэн ажлаа уялдуулах зэрэг асуудлаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл хийж, харилцан ярилцлаа. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба, шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас тус бүр хариуцан байгаа ажлуудынхаа чиглэлээр мэдээлэл өглөө.
Уулзалтад оролцогчдыг шүүхийн үйлчилгээний талаарх гарын авлага, брощур, мэдээ, мэдээллээр ханган ажиллаж, шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал авч, дүгнэлээ.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.comЖаргалант сумын Багийн Засаг Дарга нар, Нийгмийн ажилтнуудад “Шүүхийн үйлчилгээний бүтээгдэхүүн” бүхий 30 гаруй төрлийн шторк, бичлэгийг багтаасан СИДИ-г гардуулан өгч, хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлж, ажлын төлөвлөгөөг гарган ажилласанд уулзалтад оролцогчдоос шүүхийн Тамгын газарт талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба