Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилгын

гадна талбайн тохижилтын ажлыг ашиглалтанд хүлээн авлаа

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн шүүхийн Өргөтгөлийн барилга 2019 онд баригдаж, Улсын комиссоос 2019.12.18-ны өдөр ашиглалтанд хүлээн авч, шүүхийн шүүгч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл дээшилж, шүүх хуралдааны танхимын тоо нэмэгдэж, иргэдэд шүүхээс үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж байна.

Өргөтгөлийн барилгыг хүлээн авсан Улсын Комиссоос өгсөн албан даалгавар, зураг төсвийн ажлын гүйцэтгэлийн дагуу шүүхийн барилгын гадна талын талбайн тохижилтын ажлын тендер гүйцэтгэгч “ВИВАЗОНЕ” ХХК бүрэн гүйцэтгэж, 2020.04.22-ны өдөр шүүхийн Тамгын газар, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Шүүхийн Тамгын газраас гүйцэтгэгч байгууллагатай хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, зураглал гаргаж, Өргөтгөлийн барилгын дээврийн хучилтын ажил, гадна талбайг цементлэх, гэрэлтүүлэг, барилгын гаднах зарим заслын ажил, бороо зайлуулагч зэрэг ажлуудыг хийхэд Ажлын хэсэг гарган, хяналт, шаардлага тавьж ажилласан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд авто граж нэгийг барьж, шүүхийн үйл ажиллагаа явуулах орчин нөхцөлөө дээшлүүллээ.

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба