Шүүгч ажилтнуудаас шүүхийн тамгын гзарын ажилтнуудын үйл ажиллагаатай нь холбогдуулан санал асуулга явуулж дүнг танилцууллаа.

Сургалт судалгаа мэдээллийн багаас шүүхийн тамгын газрын захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, ур чадварын талаар Google-drive програмыг ашиглан шүүгч ажилтнуудаас цахимаар судалгаа авах ажлыг зохион байгуулж, санал асуулгын нэгдсэн дүнг шүүгч ажилтнуудад танилцууллаа.

Санал асуулгын хуудсыг боловсруулахдаа шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтнуудын эрхэлж буй ажил үйлчилгээнд нь тохируулан боловсруулсан 6 төрлийн асуултанд "хангалттай сайн, сайн, дунд, муу, мэдэхгүй” гэсэн 5 сонголтоос сонгох хэлбэрээр, мөн тухайн ажилтны давуу болон сул талыг бичвэрээр оруулж өгөх сонголттойгоор явуулснаар үр дүнтэй боллоо.

Судалгааны үнэлгээтэй холбогдуулан шүүгч ажилтнууд нэгдсэн нэг дүгнэлтэд хүрч цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлов.

 

 

 

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР