Дэлхий дахинд “Шинэ коронавирус”-ын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор олон улсуудын хууль тогтоох байгууллага, засгийн газрууд энэ халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай авч, холбогдох хуулийн төслийг шуурхай батлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, Их Британи улс Коронавирустай холбогдуулан хуулийн төслийг боловсруулан[2] баталж уг хуулийг шүүхийн ажиллагаанд үзүүлэх нөлөө, үр дагаврыг тооцоолон бэлтгэсэн тоймыг эрхэм уншигч та бүхэнд орчуулан хүргүүлж байна. Уг мэдээлэл нь "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийн 2020 оны №1 дугаарт нийтлэгдсэн юм.
- Тойм
Энэ асуудалтай холбоотой нөхцөл байдал маш их хурдацтай өөрчлөгдөж байгаа тул энд тусгагдсан саналууд нийтлэгдсэн үеийн нөхцөл байдалд хамаарах болно.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Энэхүү хууль нь эрүүгийн шүүн таслах ажиллагаанд видео болон аудио холбоог ашиглах бололцоог нэмэгдүүлэх, өргөжүүлэх заалтуудыг агуулсан болно. Хуульд заасан арга хэмжээнүүд нь төр засгийн үзэж байгаагаар “шүүн таслах ажиллагааны нийтэд нээлттэй байдал болон талуудыг шүүн таслах ажиллагаанд биечлэн оролцуулахгүйгээр хэвийн ажиллагааг хангах”-ад оршиж байгаа аж.[3]
Санал болгож буй арга хэмжээнүүд нь Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн баталсан эрүүгийн, иргэний болон гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх журам буюу практик арга хэмжээнүүдтэй нийцэж байгаа юм. Шотландад ижил төстэй журмуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа.
Энэхүү хуулийн төсөл нь эмзэг бүлгийн шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалан, шүүн таслах ажиллагааны нээлттэй байдлыг ханган баталгаажуулж чадах эсэхэд зарим хүмүүс эргэлзэж байгаа аж. Мөн түүнчлэн нэвтрүүлээд байгаа журмууд (нэн ялангуяа анхан шатны шүүхийн зарим шүүн таслах ажиллагааг хойшлуулсан байдал) нь хүн хоорондын зохист зайг шаардлага хангах хэмжээнд баримталж чадахгүй байна гэж үзэж байгаа.
Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид эрүүгийн шүүн таслах ажиллагааны тодорхой үе шатанд ‘live link’-г (шууд холбоо) ашиглах тухай заалт буй. ‘Live link’-ний тодорхойлолт нь оролцогч этгээд харах, сонсох, шүүх бүрэлдэхүүнд харагдах, сонсогдох боломжтой байх нөхцөлийг бүрдүүлсэн холбоог хэлнэ гэж.[4]
Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дараах заалтууд энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахад хамаатай. Үүнд:
-тодорхой байцаан шийтгэх ажиллагааны явцад гэрч (яллагдагчаас бусад) live link-ээр мэдүүлэг (нотлох баримт) өгөх тухай 2003 оны Эрүүгийн хуулийн 51 дүгээр заалт;
Хуульд өмгөөлөх болон яллах талын оролцоог хангах, мөн түүнчлэн ‘live link’ нь шударга шүүн таслах ажиллагааг хангаж чадах эсэх асуудлыг сайтар цэгнэж, шүүхийн практикт ашиглах явдлыг баталгаажуулсан заалтуудыг оруулсан болно.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа удирдан зохицуулах зорилгоор өөрийн бүрэн эрхийн хэмжээнд технологи ашиглаж болох бөгөөд үүнд ‘live link’ болон утсан холбоог ашиглаж болно. Тухайлбал, урьдчилсан шүүх хуралдааныг утсаар хийх явдал түгээмэл болоод байгаа. Аудио болон видео технологийн зөв зохистой ашиглалтыг дэмжих заавар, удирдамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмийн 3.2 дугаар заалт (Rule 3.2 of the Criminal Procedure Rules) болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмийн практик тайлбарын 3N заалт (section 3N of the Criminal Practice Directions) зэрэгт тусгасан.
Эдгээр заалтууд нь шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүн таслах ажиллагааг ‘live link’ болон утсаар “хууль ёсны дагуу, шударга хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх явдлыг” дэмжих юм.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дүрмийн практик тайлбарт (Criminal Practice Directions) аудио болон видео холбоогоор шүүгдэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үр дүнтэйгээр оролцуулах, түүнийг хууль ёсны төлөөлөлтэй нь харьцах боломж, нөхцөлөөр хангах явдалд анхаарал хандуулахыг чухалчилсан байна.
Англи болон Уэльсийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3 дугаар сарын 17-ны өдөр Иргэний болон Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дүрмүүд (Civil and Family Procedure Rules) нь хэргийн оролцогчдод техник технологийн тусламжтайгаар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэхүйц (эрүүгийн шүүн таслах ажиллагаанаас илүү), уян хатан болохыг мэдээлсэн.[5] Хүмүүс хоорондын зохист зайг баримтлах зорилгоор иргэний болон гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх хуралдаануудыг видео конференцийн хэрэгслийн тусламжтайгаар явуулсан албан ёсоор бүртгэгдсэн жишээ бий.[6]
Иргэний болон Гэр бүлийн шүүх, трибуналуудын тухайд гол анхаарах асуудал нь хэргийн оролцогчдын оролцоог хангахаас илүүтэйгээр шүүх хуралдааны нээлттэй байдлыг хангах явдал болоод байна. Иймээс шүүх хуралдааны явцтай танилцах, үзэх боломжийг олон нийтэд хэрхэн бөгөөд ямар хэмжээнд бүрдүүлэхийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Санал болгож буй өөрчлөлтүүдийг хуулийн танилцуулгад бүрэн хэмжээгээр тусгасан болно. Тухайн хуулийн гол зорилго нь ‘live link’-ээр явуулах шүүх хуралдаан болон оролцогч нарын хүрээг тэлэх, ‘live link’-ийн тодорхойлолтыг тодотгон зөвхөн аудио холбоогоор явуулах шүүх хуралдааныг хамруулах, олон нийтийн оролцоог хангах болон шүүхийн бүртгэлийг хангах зэрэгт оршино.
Хэргийн оролцогч, хувь хүмүүс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй тухай заалтууд:
-2003 оны Эрүүгийн хуулийн гэрчийн мэдүүлгийн тухай 51 дүгээр заалтын агуулгыг байцаан шийтгэх болон шүүн таслах ажиллагаанд гэрчээр эсхүл өөр байдлаар оролцож буй бүхий л этгээдийг (тангарагтны шүүгчээс бусад) хамруулах байдлаар өөрчлөх (Хуулийн 51 дүгээр заалт, Хавсралт 22).
-1968 оны Таслан шийдвэрлэх тогтоолыг давж заалдах тухай хуулийн 22 ба 23 дугаар заалтуудыг дээрх 51 дүгээр заалтын агуулгад нийцүүлэн өөрчлөх (Хуулийн 51 дүгээр заалт, Хавсралт 22).
-насанд хүрсэн шүүгдэгч нарт хамаарах 1998 оны Гэмт хэрэг ба эмх замбараагүй байдлын эсрэг тухай хуулийн 3А хэсгийг урьдчилсан, ял оноох эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүх хуралдаанд live link-ээр оролцох тухай заалтыг нийт оролцогчдыг хамруулахаар өөрчлөх (Хуулийн 5 дугаар заалт, Хавсралт 23).
‘Live link’-ийн тодорхойлолтыг тодотгож видео холбоогоор явуулах шүүх хуралдаанаас гадна зөвхөн аудио холбоогоор явуулах шүүх хуралдааныг хамруулах, зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн аудио холбоогоор эсхүл зөвхөн видео холбоогоор хэрэгжүүлэхээр өөрчлөн зохицуулах (Хуулийн Хавсралт 22, 8 дугаар заалт) гэх зэрэг.
Үүнээс гадна, 2003 оны Шүүхийн тухай хууль болон 2007 оны Трибунал, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулна. Тухайлбал, аудио болон видео шүүх хуралдаануудын бичлэг хийх, шүүх хуралдааныг мэдээллийн хэрэгслээр дамжуулах, олон нийтийг шүүх хуралдаануудыг үзэх/сонсох боломжоор хангах, шүүх болон трибуналуудын бүртгэлийг хангах гэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг оруулна. Эдгээр нэмэлт өөрчлөлт нь зөвхөн эрүүгийн бус иргэний, гэр бүлийн шүүх болон тусгай трибуналуудад хамаарах болно.
Хууль нь Хатан хааны шүүх болон трибуналд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, Англи болон Уэльсийн анхан шатны шүүх, трибуналуудад болоод Шотланд болон Хойд Ирландын тусгай трибуналуудад (reserved tribunals – Их британийн хууль тогтоомжийг хэрэглэх тодорхой хэргийн харьяалалтай трибуналууд) хамаарна. Үүнээс гадна хуулийн 55 дугаар заалтад Хойд Ирландын шүүх болон трибуналуудыг (devolved tribunals – Хойд Ирландын хууль тогтоомжийг хэрэглэх тодорхой хэргийн харьяалалтай трибуналууд) хамааруулахаар заасан байна.
Шотланд нь тусдаа шүүхийн болон трибуналын тогтолцоотой бөгөөд шүүхийн тогтолцоо нь өвөрмөц бүтэцтэй юм. Тэдгээр шүүх болон трибуналууд нь Хатан хааны Шүүх болон трибуналд бус Шотландын Шүүх болон трибуналд хамаардаг. Эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд видео холбоо ашиглах тухай өнөөгийн зохицуулалтанд оруулах аливаа нэмэлт өөрчлөлтийг Шотландын төр засаг, парламентаас санал болгоно. Гуравдугаар сарын 20-ний өдөр Шотландын эрүүгийн шүүхэд ‘live link’-ийг илүү өргөн хүрээнд ашиглахыг үүрэг болгосон журам, зааврыг шинэчлэн баталсан.[7]
Энэ хууль нь өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн адил хуулийн хэрэгжилтийг баталгаажуулах холбогдох дүрэм, журамтай. Шүүхүүд ‘live link” нь тухай бүр шударга хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцэж байгаа эсэхийг тогтоож, оролцогчдын төлөөллийг хангасан тохиолдолд л шүүх хуралдааныг “live link’-ийг ашиглан явуулж болно.
Үүний зэрэгцээ 2003 оны Эрүүгийн хуульд аудио болон видео холбоог ашиглахад зарим хязгаарлалт тогтоосон нэмэлт Хавсралт (Хавсралт 23, 7 дугаар заалт) боловсруулсан болно. Тухайлбал, аудио холбоог урьдчилсан болон барьцаагаар суллах шүүх хуралдааны явцад ашиглах, аудио холбоог зөвхөн тодорхой шүүгдэгч нарын хувьд ашиглах гэх зэрэг хязгаарлалтуудыг тусгасан юм.
Эрх зүйт төрийн нээлттэй, хүртээмжтэй хууль зүйн үйлчилгээг баталгаажуулах үүднээс дүрэм, журмуудад дараах зүйлсийг нэмж тусгахыг Хууль зүйн боловсролын фондын Судалгааны төвийн захирал Доктор Натали Байром зөвлөсөн.[8] Үүнд:
-яаралтай бус шүүх хурлыг хойшлуулах;
-эмзэг бүлгийн оролцогч нарт хамаарах Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дүрмийн практик тайлбарын (Criminal Practice Directions) өнөөгийн заавар, журмын зүй зохистой хэрэгжилтийг баталгаажуулж, эмзэг бүлэгт хамаарах оролцогчдыг өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд тодорхойлох явцыг нягтлах;
-оролцогч нарт хууль зүйн зөвлөгөө авах нөхцөл, боломжийг баталгаажуулж, видео холбоогоор явуулж буй шүүх хуралдааны явцад өмгөөлөгчид үйлчлүүлэгчидтэйгээ үр дүнтэйгээр харьцах боломж байгаа эсэхэд мониторинг хийх;
-бөглүү, алслагдсан газар нутагт шүүхийн шийдвэрийг бичгээр гардуулж, нийтэд нээлттэй байлгах явдлыг баталгаажуулах;
-технологи болон техникийн саатал, алдаа дутагдлын шинж чанар, цар хүрээг бүртгэж, мониторинг хийх;
-видео холбоо ашиглан явуулж буй шүүх хуралдааны явцад шүүгч, оролцогч нарт техникийн туслалцаа (тайлбарлах, зөвлөх үйлчилгээ) үзүүлэх;
-аудио, видео холбоогоор явуулж буй шүүх хуралдааны дуут, дүрс бичлэг хийх гэх зэрэг.
7. Санал болгож буй арга хэмжээ үйлчлүүлэгчдийг бодитоор хамгаалж чадах эсэх
Хуульд тусгасан арга хэмжээ шүүхэд хандаж буй иргэд, хэргийн оролцогч нарын ашиг сонирхлыг бүрэн хэмжээгээр хамгаалах боломжгүй гэж хуульчид үзэж байна. Нэн ялангуяа Хааны титмийн шүүх (Crown Court – эрүүгийн анхан болон давах шатны хэргийн харьяалалтай шүүх) хэргээ шийдвэрлүүлж буй хэргийн оролцогч нарын тухайд.
Коронавирусын дэгдэлтийн улмаас олны анхаарлыг татсан хэргийн тангарагтны шүүгч нарыг гэр рүү нь буцаасан тохиолдол бүртгэгдсэн.[9]
2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө цагдаагийн алба хаагчдын амийг хөнөөсөн насанд хүрээгүй 3 шүүгдэгчийн хэргийг шүүх тангарагтны шүүгч нарыг тарааж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Учир нь 3 тангарагтны шүүгч коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэж үзэж өөрсдийгөө тусгаарласан юм (2 нь өмнөх долоо хоногт өөрсдийгөө тусгаарласан, 3 дахь нь тухайн долоо хонгийн эцсээр өөрийгөө тусгаарласан).[10]
“Бар”-ын зөвлөлөөс (Bar Council) төр засагт хандаж “тангарагтны шүүхийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар нэн яаралтай хаахыг”[11] шаардсан. Эрүүгийн бар-ын холбоо (Criminal Bar Association) мөн адил шаардлага гаргасан байна. Учир нь тангарагтны шүүх хуралдааныг “өнөөгийн шаардлага хангахгүй дүрэм, журмын дагуу хэрэгжүүлбэл нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах асуудал болоод байна” гэжээ. Түүнчлэн, шүүхийн байруудад гар угаах саван байдаггүй ариун цэврийн дорой стандарт нь “үйлчлүүлэгчдийг хүлээн зөвшөөрч боломгүй эрсдэлд оруулж байна” хэмээн үзжээ.[12]
Хойд Ирландын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч (Lord Chief Justice in Northern Ireland) болон Шотландын Шүүх болон трибуналаас (Scottish Courts and Tribunals Service) тангарагтны шүүхийн шинээр эхлэх шүүн таслах ажиллагааг дараа дараагийн шийдвэр гартал эхлүүлэхгүй болсныг мэдэгдсэн байна.[13]
Энэ оны 3 дугаар сарын 17-ны өдөр Англи болон Уэльсийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч (Lord Chief Justice for England and Wales) Хааны титмийн шүүхийн (Crown Court) гурван өдрөөс доош хугацаагаар үргэлжлэх товтой тангарагтны шүүхийн шүүн таслах ажиллагааны хуралдаанаас бусад хуралдаануудыг эхлүүлэхгүй байх, гурван өдрөөс дээш хугацаагаар үргэлжлэх (2020 оны 4 дүгээр сард багтан эхлэх товтой) хуралдаануудыг хойшлуулах шийдвэр гаргасан.[14] Дээрх шийдвэр гарахаас өмнө эхэлсэн “шүүх хуралдаануудыг шүүн таслах ажиллаагаа дуустал үргэлжлүүлэн хуралдуулах”-аар шийдвэрлэсэн.
Харин 3 дугаар сарын 23-ны өдөр дээрх шийдвэрүүдийг эргэн харж, тухайн өдрийн өглөөнөөс эхлэн тангарагтны шүүхийн шинээр эхлэх бүх шүүх хуралдаануудыг цуцлах болсныг мэдэгдсэн. Түүний мэдэгдэлд Хааны титмийн шүүхийн (Crown Courts) талаар:
1. Аливаа тангарагтны шүүхийн болон бусад хуралдаануудыг оролцогчдын аюулгүй байдлыг хангасан тохиолдолд л явуулж болно. Энэ бол миний хатуу байр суурь. Хүн хоорондын зохист зайг шүүх хуралдааны танхим болон шүүхийн байранд ханган баталгаажуулах асуудлыг онцгойлон анхаарах ёстой юм.
2. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр шүүн таслах ажиллагаа эхлүүлэхгүй. Энэ долоо хоногт шүүх хуралдаанд оролцох хуваарьтай тангарагтны шүүгч нарыг гэрт нь байлгаж, хуваарьт шүүхтэйгээ холбоо барихыг сануулна. Тангарагтны шүүгч нарыг аюулгүй байдлыг нь бүрэн хангасан хуралдаануудад оролцуулна. Тангарагтны шүүгч нар ирэх Даваа гарагт эхлэх шүүх хуралдаануудад оролцож болзошгүй. Зайны технологийн хууль ёсны шаардлагыг хангасан, хүмүүс хоорондын зохист зайг хангах зохицуулалт хийсэн Хааны титмийн шүүхийн (Crown Court) бусад хуралдаанууд үргэлжлэх ёстой.
3. Урьд өмнө эхэлсэн тангарагтны шүүх хуралдаануудыг үргэлжлүүлэн шийдвэр гаргуулахаар чармайж ажиллана. Английн нийгмийн эрүүл мэнд агентлагийн (Public Health England – Эрүүл мэндийн яамны харьяа агентлаг) заавар, удирдамжийн дагуу хүмүүс хоорондын зохист зайг шүүхийн байрны бүхий л хэсэгт баримтална. Заавар, удирдамжийг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын уян хатан байдал ба төсөөлөн бүтээх сэтгэмж ихээхэн шаардагдана. Зарим Хааны титмийн шүүхэд (Crown Court) энэ ажлыг хэрэгжүүлж байгаа. Хатан хааны Шүүх болон трибунал (ХХШТ) нь цаашид ч шүүх хуралдаан явуулж буй танхим бүрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдаас үүрэг болгосон ариун цэврийн наад захын шаардлагуудыг биелүүлэхийг шаардана. Шүүх хуралдааныг эрсдэлгүй үргэлжлүүлж болох эсэхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, холбогдох ажилтнууд тодорхойлно.
4. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах шаардлага гарвал шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж болно.[15]
Зарим хуульчид Хааны титмийн шүүхэд (Crown Court) хүмүүс хоорондын зохист зайг баримтлах зохицуулалтуудыг хийх боломжтой эсэхэд эргэлзэж байна. Тухайлбал, Secret Barrister хэмээх блогчин Твиттер-т “Дийлэнх шүүхийн хувьд ийнхүү зохицуулалт хийх тоноглол дутмаг учир бэлтгэл хангагдаагүй”[16] гэж бичжээ.
5. Үүнээс гадна Магистрат шүүх (Magistrate Court – эрүүгийн анхан шатны шүүх) үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх тал дээр үл ойлголцол үүсээд байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн (Lord Chief Justice) мэдэгдэлд:
Аюулгүй байдлын шаардлага Магистрат шүүхэд (Magistrate Court – эрүүгийн ахнах шатны шүүх) адил хэмжээгээр хамаарна. Эрүүгийн анхан шатны шүүхийн хувьд эдгээр шүүхүүд Шүүх эрх мэдлээс өгсөн удирдамжийн дагуу хойшлуулшгүй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Техник, технологийн хэрэгсэл, боломж нь байгаа бол шүүх аудио болон видео холбоог хууль ёсны дагуу ашиглан шүүх хуралдаануудыг явуулна гэсэн байгаа.[17]
Эрүүгийн бар-ын холбооноос (Criminal Bar Association) 5 дугаар заалтын агуулгыг Магистрат шүүх (Magistrate Court – эрүүгийн анхан шатны шүүх) шинээр шүүн таслах ажиллагаа эхлүүлэхгүй гэж тайлбарласан. Харин Магистрат шүүхийн холбооны (Magistrates Association) тэргүүн Жон Коллинс тухайн заалтыг “хүмүүс хоорондын зохист зайг ханган баримталж буй тохиолдолд анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж тайлбарлажээ.[18]
Шүүх хуралдаануудыг хойшлуулж буй явдал нь BBC-ийн томьёолсноор “хугацаа алдсанаас сорилт учирсан эрүүгийн салбарын чадал, чадварыг туршсан асуудлуудыг үүсгэж байна”. Тухайлбал, шүүгдэгч нарын баривчилгааны хугацаа, өмгөөлөгч нарын хөлс, өмгөөллийн товчоод төлбөрөө авч чадаагүйгээс дампуурах эсхүл ажилчдаа халах гэх зэрэг асуудлууд юм. Эрүүгийн бар-ын холбооноос (Criminal Bar Association) шүүн таслах ажиллагааны хуваарь, холбогдох төлбөр тооцооны асуудлаар Хатан хааны прокурорын алба (Crown Prosecution Service), Хууль зүйн яам, түүний харьяа Хууль зүйн туслалцааны агентлагтай (Legal Aid Agency) хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн.[19]
2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Шүүх эрх мэдлийн асуудлыг эрхэлсэн Ерөнхий сайдын дээр байдаг Лорд Канцлер сайдын (Lord Chancellor) мэдэгдэлд хугацаа алдах явдал нь хэргийн гэрч, хохирогч нарт “хэргээ шийдвэрлүүлэхийн тулд илүү удаан хугацааг туулах” үр дагаврыг буй болгоод байгааг тэмдэглэжээ. Байдлыг дэнслэн үзвэл, хугацааг хойшлуулах нь тангарагтны шүүгч нар эрүүл мэндийн асуудлаар хуралдаанд оролцож чадахгүй болж шүүн таслах ажиллагааг зогсоохоос илүү “зохимжтой” шийдэл гэж үзсэн байна. Мэдэгдэлд “шүүгдэгч нарын баривчилгааны хугацааг сунгах”, “энэ жилд зайлшгүй гарах хугацаа хэтэрсэн хэргүүдийн асуудлыг шүүхийн удирдлагатай хэлэлцэн шийдвэрлэх” асуудлаар төр засгаас зохих арга хэмжээ авч, зохицуулалтуудыг хийнэ гэжээ.[20]
Шүүхийн үйл ажиллагааг коронавирусын цар тахал буюу пандемийн үед зохицуулах албан ёсны практик удирдамжийг gov.uk: Coronavirus (COVID-19): courts and tribunals planning and preparation хаягаар үзнэ үү.
[2] Briefing paper Number 08865, 23 March 2020 by Sally Lipscombe and Graeme Cowie
[3] Department of Health & Social Care, Guidance: What the coronavirus bill will do, 17 March 2020.
[4] Section 56 of the Criminal Justice Act 2003.
[5] Courts and Tribunals Judiciary, Coronavirus (COVID-19) update from the Lord Chief Justice, 17 March 2020
[6] John McKendrick QC, commenting on Twitter on 17 March 2020.
[7] High Court of Justiciary, Direction No.1 of 2020: Specified hearings for participation by a detained person through live television link.
[8] Dr Natalie Byrom/Legal Education Foundation, Briefing: Coronavirus Bill, Courts and the Rule of Law, 18 March 2020.
[9] “Coronavirus: Jury trials must be stopped to prevent virus 'Russian roulette', barristers say”, Independent, 18 March 2020.
[10] “Coronavirus: Jury in PC Andrew Harper murder trial discharged over COVID-19 outbreak”, Sky News, 23 March 2020.
[11] Bar Council press release, Bar Council calls on Ministry of Justice to urgently halt jury trials, 17 March 2020
[12] Criminal Bar Association, COVID-19: CBA Statement, 17 March 2020.
[13] Department of Justice, CORONAVIRUS (COVID-19) PANDEMIC - Court Business Continuity Arrangements, 17 March 2020 and Scottish Courts and Tribunals Service, Coronavirus Update – Jury trials, 17 March 2020.
[14] Courts and Tribunals Judiciary, Coronavirus (COVID-19): Jury trials, message from the Lord Chief Justice, 17 March 2020.
[15] Courts and Tribunals Judiciary, Review of court arrangements due to COVID-19, message from the Lord Chief Justice, 23 March 2020.
[16] Secret Barrister, commenting on Twitter on 23 March 2020.
[17] Courts and Tribunals Judiciary, Review of court arrangements due to COVID-19, message from the Lord Chief Justice, 23 March 2020.
[18] Criminal Bar Association/Jon Collins exchange on Twitter, 23 March 2020.
[19] Criminal Bar Association, COVID-19 resources [undated].
[20] Ministry of Justice, Courts during coronavirus pandemic: Robert Buckland statement, 18 March 2020
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн