“Хуулийн цаг” нэвтрүүлэгт оролцлоо.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах багийн ахлагч, шүүгчийн туслах Н.Дагидандорж, эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор нар “Хөвсгөл ард түмний телевиз”-ийн “Хуулийн цаг” нэвтрүүлэгт оролцлоо.
Шүүгчийн туслах Н.Дагидандорж нь шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай холбогдох байгууллагын зөвлөмжийг хэрхэн хангаж байгаа болон шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар, эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор нь “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль, журмын ойлголт, ач холбогдол, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хүртээмжийн талаар мэдээлэл өглөө.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
“Хуулийн цаг” нэвтрүүлэг нь 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус телевизийн тодруулга булангаар 19, 22 цагуудаас 7 хоногийн давтамжтай иргэдэд хүрэх болно.
Дашрамд дурдахад шүүхээр үйчлүүлж буй иргэдэд өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг