Зэрэг, Дарви сумдад ажиллаж шүүхийн үйл ажиллагааны

 талаарх мэдээлэл хүргэлээ

 

Шүүхийн үйл ажиллагааг сумдад хүргэх ажлын хүрээнд Ховд аймгийн Зэрэг, Дарви сумдад шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл хүргэх, уулзалт, сургалт хийх ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Зэрэг сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг Дарга, ЗДТГ-ын удирдлага, албан байгууллагын удирдлагууд, албан хаагчидтай шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн уулзалт зохион байгуулж, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, 2014-2020 оны шүүхийн шинэтгэлийн үр дүн, эерэг сайн өөрчлөлт, цахим шүүх, нээлттэй байдал, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, албан хаагчид, иргэдийн санал бодлыг сонсож, асуултад тодорхой хариулт өгч, харилцан ярилцлаа.

 

 

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

Шүүх-сумын хамтын ажиллагаа, иргэдэд шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэхэд сумын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцож, уламжлалт хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит үр дүнд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, ахиц, дэвшил гаргах талаар зөвшилцөж, ажлын төлөвлөгөөг баталж ажиллав.

Харин Дарви суманд шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, шүүхийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэлээ.

Шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авч болох талаар танилцуулж, www.shuukh.mn цахим хуудас, шүүхийн вэб хуудас, цахим орчинд шүүхийн талаарх хэрэгцээт мэдээллийг авч байгаа талаар жишээг үзүүлж, сумын Нутгийн Захиргааны Ордонд байгаа “Иргэний танхим”-д мэдрэгчтэй дэлгэцээр шүүхийн талаарх 30 гаруй төрөл бүхий үйлчилгээний мэдээлэл бүхий СИДИ-г тайлбарлан өгч, сумын иргэд шүүхийн талаарх шаардлагатай мэдээллийн боломжийг бүрдүүлэн өгч, ажилласан бөгөөд сумын эрх зүйн ажилтан цаашид хариуцан ажиллахаар тохиролцлоо.

 

 

Сумдын иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэх чиглэлээр шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл бүхий гарын авлага, тараах материал, брошур зэргээр ханган ажиллаж, шүүхийн үйлчилгээний талаарх 30 гаруй төрлийн мэдээлэл бүхий бичлэгтэй СИДИ-г нээлттэй дэлгэцээр иргэдэд хүргэхэд зориулан гардуулан өгсөн бөгөөд шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсыг бөглүүлэн авч, дүгнэлээ.

Мөн шүүхийн үйлчилгээний талаарх санал асуулгын авч, санал солилцож, ярилцсан нь үр дүнтэй ажил болсон талаар сумын удирдлагууд дүгнэн ярилаа.

 

 

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА