Уулзалт, ярилцлага зохион байгуулав
Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 133 тоот хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт мөн Цагдаагийн газартай байгуулсан 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Завхан аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтэсийн ажилтнуудтай хамтарсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм, Цагдаагийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр, дэг сахиулагч ахлагч Д.Содбаяр, ахлагч Б.Сандагдорж, шүүхийн харуул цагдаа ахлагч Д.Дашгаадан нар оролцлоо.
Шүүхийн харуул цагдаа, дэг сахиулагч нарын өдөр тутмын үйл ажиллагаа, албадан ирүүлэх болон эрэн сурвалжлуулахаар цагдаагийн газарт хүргүүлсэн шүүхийн шийдвэр, захирамжийн биелэлтийг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com