Эвлэрүүлэн зуучлалын алба сумдад
Нүүдэллэн ажиллаж байна
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба Манхан суманд 2020.03.13-03.14-ны өдрүүдэд нүүдэллэн ажиллав.
Эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан А.Раднаабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нар Манхан сумын Сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой сумын Санхүүгийн албанаас гаргасан 15 өргөдлийг талуудын оролцоог хангуулан, газар дээр нь эвлэрлийн гэрээг амжилттай байгуулж, ажилласан бөгөөд сумын албан хаагчдад Эвлэрүүлэн зуучлалын хуулийн талаар сургалт зохион байгуулж, эвлэрүүлэн зуучлалын албаны давуу тал, цаг хугацааны боломжийн талаар мэдлэг олгож, зурагт хуудас, гарын авлага, боршур, материалаар ханган ажилласан.
Мөн талуудаас гаргасан хүсэлтийн дагуу Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумдад Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа, туслах ажилтан А.Раднаабазар нар нүүдэллэн ажиллаж, 12 эвлэрлийн гэрээг амжилттай байгуулж, иргэдийн өргөдлийг шийдвэрлэн ажиллав.
Сумдын иргэд ажлын амжилт хүсэж, шүүхийн байгууллагад баярласан сэтгэгдлээ илэрхийлж байв.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба