Манхан, Мөнххайрхан сумдад ажиллав
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлээр сумдад ажиллаж байна.
Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Манхан суманд 2020.04.13-14-ны өдрүүдэд, Мөнххайрхан суманд 2020.04.14-15-ны өдрүүдэд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Засаг Дарга, ЗДТГ-ын дарга, ажилтнууд, албан байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж ажиллав.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, сумын Нутгийн захиргааны ордонд байршуулсан “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулж буй байдалд дүгнэлт хийж, иргэд шүүхэд хандах цогц мэдээллийг багтаасан 30 гаруй төрлийн шторк, бичлэг бүхий СИДИ-г гардуулан өгч, шүүхийн үйлчилгээний талаархи гарын авлага, брощур, сурталчилгааны материалаар хангаж, шүүхийн үйлчилгээний талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч ажилласанд сумын иргэд, албан хаагчдаас талархал илэрхийлж байлаа.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА