Шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа

14 хоног тутамд хийгддэг Шуурхай зөвлөгөөнөөр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн цаг үеийн холбогдолтой болон шүүхийн цахим сангийн мэдээг, шүүгчийн туслахууд шүүн таслах ажиллагааны мэдээг тус тус танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

Зөвлөгөөнөөр шүүхийн захиргааны ажилтнууд тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ хамт олноороо ярилцлаа.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 51 иргэний хэрэг хүлээн авчээ. Нийт хүлээн авсан хэргээс 43 хэрэг хянан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн 43 хэргээс 16 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, 22 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 5 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь 44 эрүүгийн хэрэг, 9 захиргааны зөрчлийн хэрэг хүлээн авч, 33 эрүүгийн хэрэг, 8 захиргааны зөрчлийн хэргийг тус тус шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн 33 эрүүгийн хэргийн хувьд 8 хэрэг хэвээр, 14 хэрэгт өөрчлөлт оруулж, 11 хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн захирамжийгхүчингүй, 8 захиргааны хэргийн хувьд 3 хэрэг хэвээр, 2 хэрэг өөрчлөлт, 3 хэрэг хүчингүйболсон байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нийт 16 нэхэмжлэл, хэрэг шийдвэрлэх ёстойгоос 8 хэргийг шийдвэрлэж, 2 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг өөр шүүхрүү шилжүүлсэн. Хянан шийдвэрлэсэн 7 хэргээс 2 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 3 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР