Шинэ төрлийн корона вирусийн халдвар Монгол улсад илэрч бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад зориулалтын материалаар хийсэн face shield буюу нүүрний хаалт зүүлгэж халдварын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com
Корона вирус нь ойртож хүрэлцсэнээс, шүлс, цэр зэргийн үсэрхийллээс халдварлаж, агаарт дангаар оршиж агаар дуслын замаар тархан дэлгэрэх магадлал өндөр байна. Иймд нүүрний хаалт зүүх нь халдвараас сэргийлэхийн зэрэгцээ дахин ашиглах боломжтой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нүүрийг бүхэлд нь хамарсан, зүүхэд хялбар гэсэн олон давуу талтай хамгаалалт юм.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР