Ц.Цогт-Очир:  Шүүгч хэргийг ул суурьтай шийдвэрлэж өгсөнд баярлалаа

Шүүхийг зорин очиж, хэрэг маргаанаа шийдвэрлүүлж  байгаагүй хүн тэнд ямар амьдрал “буцалж” байдгийг тэр бүр төсөөлөхгүй. Тэр тусмаа шинэчлэгдэж буй шүүхийн бодит байдлыг нүдээр үзэж, чихээр сонсоогүй хүнд ахиц өөрчлөлт нь төдийлөн мэдрэгдэхгүй. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн иргэн Ц.Цогт-Очир эхнэрийн хамт сэтгэгдлээ илэрхийлэхийг хүссэн юм.   

         

Миний бие урьд өмнө нь шүүхээр хэрэг маргаан шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд холбогдсон хэргийг маань шударгаар шийдвэрлэж өгсөн шүүхэд би талархаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Хүний төлөө ажилладаг шүүгчид баярласнаа илэрхийлэх үүднээс өөрт тохиолдсоноо ярих гэсэн юм. Би үнэндээ Г.Мөнхзул шүүгчийн зөөлөн, намдуу дуу хоолойгоор надад асуулт тавихад миний тэр их айдас үгүй болж тайвширч, асуултад нь чөлөөтэй хариултаа өгч байсан ч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байтал хохирогч маань гомдолгүйгээ тодорхой ярьсан. Шүүх хуралдааны танхимаас хэргийг маань хэрэгсэхгүй болгож, цагаатгахад  сэтгэл санаа уужирч, хүний төлөө ажилладаг шүүгчдэд сэтгэлийн үгээ заавал хүргэнэ гэж эхнэр бид хоёр ярилцсаан.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

  Та ямар хэрэгт холбогдож шүүхээр орох болов, энэ талаараа товч ярихгүй юу

Надад Сонгинохайрхан дүүргийн прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хулгайлах гэмт хэрэгт холбогдуулж яллахаар болсон юмаа. Би хувийн автомашинаар халтуур хийж амьдралаа залгуулдаг. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхошууны хуучин эцэс руу явж байтал нэг согтуу эмэгтэй гар өргөж хороололын эцэс орно гэхээр нь аваад иртэл буухгүй  1-рхороолол, Ханын материал, Драгон зэрэг газруудыг тойруулж буух газраа сайн зааж өгөхгүй машинд унтаад байсан тул арга буюу өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээс нь сэргийлж Ханын материалын эцэст нэг зочид буудалд оруулахаар буудлын үйлчлэгчээс “нэг хүн оруулаад унтууладхая” гэхэд зөвшөөрсөн тул 2 цагийн буудлын мөнгийг нь хувиасаа төлөөд явсан.  Тухайн үед би буудалд төлсөн мөнгө, таксины мөнгөө авна гэж бодоод тухайн эмэгтэйн цүнхийг урд талын суудал дээрээ тавиад аваад явсан.Би тэр эмэгтэйн цүнх дотор байсан сим картын үүр руу залгасан ч утас нь холбогдохгүй байсан тул иргэний үнэмлэх дээрээс нь хаягийг нь хараад гэрт нь очиж уулзахаар болсон. Надад анхнаасаа хүний эд зүйлийг хулгайлах санаа зорилго байгаагүй.

Шүүх хуралдаанд сууж байхдаа шүүгч хүн гэдэг ямар их өндөр хариуцлагатай байдаг юм вэ гэдгийг мэдэрсэн. Хавтаст хэрэгт цугларсан цагдаа, мөрдөн, прокурорын шатанд авагдсан мэдүүлэг, баримт сэлтийг нягталж, маш нямбай хандаж байгааг хараад улсынхаа шүүх, шүүгчээр бахархаж байсан.

Ш.Дуламжав: Нөхөр маань хулгайн хэрэгт холбогдож сэтгэл санаа, цаг хугацааны хямралд орж, манайх эдийн засгийн хүндрэлтэй байдалд ороод байсан. 2020 оны 3 дугаар сарын 23-нд шүүх хурлаар орж шүүгч Г.Мөнхзул, шүүгчийн туслах Д.Мөнхням нарын ажил мэргэжилдээ мэргэшиж, хүний төлөө гэсэн хуулийн чин шударга, чигч үйл ажиллагааны үр дүнд  хэргийг цагаатгасанд манай гэр бүл маш их баярлаж талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт,  аз жаргал, эрүүл энхийг  хүсэн ерөөж байгааг минь дамжуулж өгнө үү

Та бүхний ажилд амжилт хүсье

 

 

                                                                                                  Ж.Оюунцэцэг