Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 1-р улирлын статистик тоон мэдээлэл
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com2020 оны 1-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 133 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 90 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.
Үүнээс: 84 маргаан буюу 93.3 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өмнөх оны мөн үетэй харьцуулвал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 11 өргөдлөөр буюу 9.0 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 2 өргөдлөөр буюу 2.2 хувиар тус тус өссөн байна.
График-1.
График-2. 2020 оны 1-р улиралд тус шүүхээр нийт 297 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 84 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 28.2 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.
График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 90 өргөдлийн 84 буюу 93.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 6 буюу 6.6 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан тус тус эзэлж байна.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ