Шүүхийн үйл ажиллагааны чиглэлээр
ховд суманд ажиллав
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг сумдад хүргэх чиглэлээр ажиллаж байна. Шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Ховд суманд 2020.04.07-ны өдөр ажиллаж, Сумын ИТХ-ын дарга, Засаг Дарга нартай уулзаж, шүүх-сумдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, сумын албан байгууллагын удирдлагуудад шүүхийн багц хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн үр дүн, шүүхийн үйл ажиллагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэж ажиллав. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба энэ үеэр тус суманд ажилласан бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сурталчилж, зөвөлгөө, мэдээлэл өгч ажилласан нь үр дүнтэй байлаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com