ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН
СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттайгаар аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Ховд аймгийн иргэдээс 2020 онд 124 иргэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, нэрсийн жагсаалтанд бүртгэгдэн, батлагдсан бөгөөд эдгээр иргэдэд зориулсан тусгай сургалтууд үргэлжлэн явагдаж байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг хийж, холбогдох гарын авлага, материалаар ханган ажиллав.