Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журамд заасан
ажилтанд тавигдах шаардлагын хэрэгжилтийг санал асуулгаар дүгнэлээ
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн 3 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан “Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх харилцаа хандлагын нийтлэг журам”-д заасан ажилтанд тавигдах шаардлагын хэрэгжилтийг санал асуулгаар дүгнэлээ.
Шүүхийн захиргааны 16 ажилтан тус бүрт 6 асуумж бүхий санал асуулгын хуудсаар шүүгч, захиргааны болон үйлчилгээний ажилтан, харуул цагдаа гэсэн 6 хүнээс санал авч дүнг нэгтгэн өөрөө өөртөө дүгнэлт хийж, цаашид анхаарах зүйлээ тодорхойлж, журамд заасан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриаллаа.
Шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч, дүгнэлт хийх, мөн бусдадаа нөхөрсөг шүүмжлэл өгч, хурцалж өгөх зөв хэвшилийг нийт ажилтнуудад бий болгох үүднээс санал асуулга бөглөсөн хүмүүсийг нууцалж, дүнг нэгтгэн хүн тус бүрт өөрсдөд болон тамгын газрын шуурхай зөвлөгөөнд танилцуулан ажиллалаа.
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com