Алтай сумд нүүдэллэн ажиллалаа

Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Г.Мөнхшүр, жолооч Ш.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэйгээр Алтай сумд томилолтоор ажиллалаа. 

Тус сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, туслах Г.Мөнхшүр нар сургалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шаардлагатай гарын авлага материалыг олгов.

Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Мөнхшүр нар тус сумын Засаг даргаас эвлэрүүлэн зуучлагчид хандаж гаргасан өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж, Алтай сумын Засаг даргын өргөдөлтэй, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг эргэн төлүүлэх тухай 14 иргэнд холбогдох өргөдлийг талуудыг байлцуулан уулзалт зохион байгуулж 13 өргөдөлд амжилттай буюу эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн байна.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックスwww.ndzkb.com

Мөн 1 иргэнд эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхээр сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгч ажиллалаа.