Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス
УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиар нэмэлт өөрчлөлт оруулан баталсан хууль, тогтоомжийн талаархи хуулийн хэрэглээний талаархи сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Шүүх, Прокурорын байгууллага хамтран зохион байгууллаа.
Сургалтанд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга болон Ховд аймгийн Прокурорын газрын прокурорууд, Прокурорын ажилтнууд хамрагдан оролцлоо.
Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хуулийн практик хэрэглээ, хуулийг нэг мөр ойлгонг хэрэгжүүлэх чиглэлээр ярилцлага зохион байгуулж, санал солилцлоо.
Шүүхийн Тамгын газраас эрүүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн шүүх хуралдааны тов хүргүүлэх, ял шийтгэлийн тэмдэглэлийг Цагдаагийн байгууллагад хүргүүлж байгаа байдал, шүүх хуралдааны танхимын тоог шүүхийн байранд нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хийх ажлын зохион байгуулалт, 2019 оны эрүүгийн болон зөрчлийн хэргийг шүүхээс Прокурорын Эрүүгийн хэргийн салбар архивт шилжүүлэх асуудал болон хамтын ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл хийж, хамтын ажиллагааны талаар ажлаа төлөвлөж, хамтран ажиллахаар боллоо.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА