Шинэ мотоцикльтой боллоо

Шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас албан ажлын зориулалтаар ашиглах шинэ мотоциклийг шүүхийн бичиг хүргэгч нарт гардуулан өглөө.

ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス

Мотоцикл худалдан авахад зориулж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс өөрсдийн санаачилгаар тодорхой хэмжээний хандив, туслалцааг үзүүлсэн бөгөөд шүүхээс гарч буй эрхийн актууд, албан бичиг, мэдэгдэх хуудас зэргийг албан байгууллага болон хэргийн оролцогч нарт шуурхай хүргэх ажилд бичиг хүргэгч нарын үүрэг оролцоо их байдагт анхаарал хандуулж ийнхүү албан хэрэгцээнд ашиглах шинэ мотолциклийг түлхүүрийн хамт гардууллаа.

Түүнчлэн 2020 оны 1 дүгээр улирлын тайлан мэдээ гарсантай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүн таслах ажлын тоон мэдээг “Хөвсгөл Ард Түмний телевиз”-д өглөө.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар