Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид талархал илэрхийлье
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス
О.Шүрэнцэцэг миний бие нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Ханбогд суманд гэр бүлээрээ шилжин бөгөөд нөхөр болох Ц.А-тай үл ойлголцол үүсэн гэрлэлтээ цуцлуулахаар тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргаж өгсөн.
Гэр бүлийн маргааныг шүүхийн дэргэдэх “Эвлэрүүлэн зуучлал” заавал ажиллагаа хийдэг юм байна. Ингээд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа өргөдөлийг маань хүлээн авч уулзан ярилцлаа. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар мэдлэггүй надад маш ойлгомжтойгоор тайлбарлаж эвлэрүүлэн зуучлал, Иргэний хэргийн шүүхийн ажиллагаанаас ямар онцлог, давуу талтайг тайлбарлан өгсөн юм. Тус хууль нь Монгол орон даяар 2013 оноос хойш хэрэгжээд 8 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа нь сайшаалтай.
Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь цаг хугацааны хувьд ч түргэн шуурхай, бүрдүүлэх баримт бичиг хялбар байсан нь надад их таалагдлаа. Эвлэрүүлэн зуучлагч нь хоёр талыг найрсагаар хүлээн авч уулзан гэр бүлийн үнэ цэнэ, халуун ам бүлээрээ амар тайван амьдрах, эхнэр нөхөр нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг байх, нэгнийгээ ойлгож харилцан сонсдог байх, түүнчлэн гэр бүл салснаар олон сөрөг үр дагавар гарч болох талаар нөхөр бид хоёртой харилцан ярилцаж ойлгууллаа.
Эвлэрүүлэн зуучлагч нь зөв бодолтой хүнлэг маш сайхан энергитэй, хамт ярилцаад л баймаар хүн байсан. Нөхөртэйгөө эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа эвлэрүүлж шийдвэрлүүлсний дараа үл ойлголцол үгүй болж, бид түүнээс хойш нэг ч удаа муудаагүй, үр хүүхдүүд минь хүртэл амар тайван гэр бүлээрээ эвтэй сайхан амьдарч байна. “Гэр бүлийн үнэ цэнэ”-ийг ойлгуулж бидний харилцааг сайжруулж өгсөнд танд талархаж явах болно. Бидэнд сэтгэл зүйн болон тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нандин харилцааны талаар үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлаж байгаа. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хууль дүрэм журмыг ойлгомжтой тайлбарлан өгсөнд нь нөхөр бид хоёр сэтгэл хангалуун байна.
Төрийн алба, төрийн үйлчилгээг хүнд сурталтай тэр тусмаа шүүхийн байгууллагыг хүнд суртал ихтэй гэж сонсож байсан юм. Ханбогд сумын Сум дундын шүүхийн хамт олон болон тус байгууллагад ажиллаж буй албан хаагч нар хүнд суртал гаргахгүй ажлаа сэтгэлээсээ сайн ажиллаж байгааг олж харсан.
Тус хамт олонд гэр бүлийнхээ зүгээс ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн: О.Шүрэнцэцэг