М.АЛТАНБОЛОР: Хэт их баярлахаар хэлэх үг ч олддоггүй юм байна даа
Энэ удаагийн дугаарт: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн иргэн М.Алтанболор өөрийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын хамт шүүхэд баярласан сэтгэгдэлээ илэрхийлэхээр хандсан юм.
Та бүхэндээ тэдний сэтгэгдэлийг хүргэе.
Намайг Мөнхбатын Алтанболор гэдэг, 32 настай, Сэлэнгэ аймгийн уугуул иргэн. Одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Би танай шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэх чин хүсэл тээсээр өнөөдөр зорьж ирсэн.
Учир нь миний бие 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүмүүс маргалдаж байхад нь маргааныг зогсоох зорилготой, салгасан бөгөөд тухайн үед иргэн Б.Г нь тархиндаа гэмтэл авч, нас барсан харамсалтай үйл явдал болсон.
Энэ өдрөөс хойш миний амьдрал орвонгоороо эргэсэн бөгөөд “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдыг санаатай алсан” буюу бүх насаар нь хорих ялтай хэрэгт холбогдуулан намайг хорих 461 дүгээр ангид 56 хоног цагдан хорьсон. Эцэс сүүлд нь хүнийг болгоомжгүйгээр алсан хэрэг гэж зүйл ангийг нь өөрчлөн шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Ингээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр намайг болгоомжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, намайг гэм буруугүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн. Мөн бүх шатны шүүх нь намайг гэм буруугүй гэж үзсэнд маш их баяртай байгаа. /Үнэндээ би бүх зүйлд итгэх итгэл алдарч, энэ шийдвэрийг сонсох хүртлээ нэг ч шөнө бүтэн нойртой хонож үзсэнгүй 1 жил 6 сар явсан билээ / уйлав /
ルイヴィトン ロエベ セリーヌ ディオール ヴァンクリーフ ステラマッカートニー クロムハーツ メゾンマルジェラ バレンシアガ グッチ ノースフェイス ロレックス“Үнэн, худлыг дэнсэлж, хохирсон хүний эрх ашгийг хамгаалж чаддаг монголын шударга шүүхэд баярлалаа” мөн намайг гэм буруугүй гэж шийдвэрлэсэн шүүгч М.Мөнхбаатар болон шат, шатны шүүхийн шүүгч нарт чин сэтгэлээсээ талархаж байна.
Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Чулуунбаатар: Миний үйлчлүүлэгч М.Алтанболор болон түүний ар гэрийн хүсэлтийн дагуу өнөөдөр шүүхийн хэвлэл мэдээлэлийн ажилтантай уулзаж байна. Миний хувьд миний үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхний нь баярлаж талархсан сэтгэлийг та бүхэнд хүргэх нь зүйтэй юм болов уу. Анхан шатны шүүх нь М.Алтанболорт холбогдох хэрэгт хууль зүйн хувьд үндэслэл бүхий маш сайн дүгнэлт хийсэн. Шүүхийн шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, хууль хэрэглээ дэлхийн давцанд үнэлэгдэх хэмжээнд өндөр байна.
Ингээд “Хууль бол ярьдаггүй шүүгч, Шүүгч бол ярьдаг хууль” гэсэн үг нь ҮНЭН юмаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.
Ж.Оюунцэцэг