✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) ГЭЖ ЮУ ВЭ❓

Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.

 

✅ ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ❓

• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар

• Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

 

✅ ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ❓

• Халуурах – 88%

• Хуурай ханиалгах – 68%

• Ядарч сульдах – 38%

• Цэр гарах – 33%

• Амьсгал давчдах – 19%

• Булчин өвдөх – 15%

• Хоолой өвдөх – 14%

• Толгой өвдөх – 14%

• Бөөлжих-5%

• Хамар битүүрэх-5%

• Гүйлгэх-4%www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

 

✅ ХЭН ИЛҮҮ ӨВЧИЛЖ БАЙНА ВЭ❓

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

 

✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ХААНААС ҮҮСЭЛТЭЙ ВЭ❓

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

 

✅ ЭПИДЕМИ (ДЭГДЭЛТ) ГЭЖ ЮУ ВЭ❓

Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

 

✅ ПАНДЕМИ (ЦАР ТАХАЛ) ГЭЖ ЮУ ВЭ❓

Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

 

✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ❓

• Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах

• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах

• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах

• Гараа сайтар савандаж угаах

• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх

• Амны хаалт зүүх

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

• Гадуур явахдаа бээлий өмсөх

• Олон хүн цугларсан газраар явахгүй байх

• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх

• Сайн унтаж амрах

• Тайван стрессгүй байх

• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх

• Шүлсээ хаяхгүй байх

 

✅ ЯМАР ХҮН ӨӨРИЙГӨӨ ГЭРТЭЭ ХЭРХЭН ТУСГААРЛАХ ВЭ❓

1.    Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.

2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
2.• Гэрээсээ гарахгүй байх

• Гэртээ зочин урихгүй байх

• Аль болох тус тусдаа байх

• Амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх

• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх

• Сайн унтаж амрах

• Тайван стрессгүй байх

• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих

• Дасгал хөдөлгөөн хийх

• Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах

 

✅ АХМАД НАСТАН, АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ЮУ АНХААРАХ ВЭ❓

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

• Эмчийн хяналтад тогтмол байх

• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

• Холбоо барих хүний утасны дугаартай байх

• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

• Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух

• Сайн унтаж амрах

• Тайван стрессгүй, ядрахгүй байх

• Дулаан хувцаслах, даарахгүй байх

• Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх

• Олон нийтийн газраар явахгүй байх

• Амны хаалт зүүх

• Гараа сайтар савандаж угаах

• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

 

✅ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ЮУГ АНХААРАХ ВЭ❓

• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

• Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх

• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах

• Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах

• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх

• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх

• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх

• Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх

• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх

• Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх

• Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх

• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

 

✅ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ЭМЧИЛГЭЭ:

· Коронавируст халдвар (COVID-19)-ын үед шинж тэмдгийн болон вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик эмчилгээ хийж байна.

· Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон шинэ эм гарган авахаар туршилт судалгаа хийж байна.

· Вирусын эсрэг өвөрмөц эм түрүүлж гарах төлөвтэй байна. БНХАУ энэ оны 6-р сард, ДЭМБ 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР