Норлоогийн Эрдэнэцогт /Улсын Дээд Шүүх/
/Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон чөлөөлөөгүй/
Алтангэрэлийн Доржготов /Монголын Хуульчдын холбоо/
/Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон чөлөөлөөгүй/
Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг /Давж заалдах шатны шүүх/
/Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон чөлөөлөөгүй/
Ванчигдоогийн Жавхлан /Анхан шатны шүүх/
/Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон чөлөөлөөгүй/
Дугарын Сүнжид /Хууль зүй, дотоод хэргийн яам/
/Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх дуусгавар болсон чөлөөлөөгүй/
Доржгочоо АРИУНТУЯА /Хууль зүй, дотоод хэргийн яам/
Төрсөн он сар өдөр. 1972.11.29
Ам бүл 4
Төгссөн сургууль: МУИС Хууль зүйн сургууль 1999 он Эрх зүйч, бакалавр
БНСУ-ын КенХи Их Сургуульд Хууль зүйн магистр 2009 он
Мэргэжил: Эрх зүйч
Ажилласан байдал: ХЗДХЯ Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга
Мэргэшсэн чиглэл: Захиргааны эрх зүй, иргэний эрх зүй
Гадаад хэл: Солонгос, Англи
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 206 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилогдсон.
Баатар ЭНХТУНГАЛАГ /Хууль зүй, дотоод хэргийн яам/
Төгссөн сургууль: Отгонтэнгэр Их сургууль 1998 он, Эрх зүйч
Удирдлагын академи, 2005 он, Төрийн удирдлага
СЭЗДС, 2016 он, Санхүүгийн удирдлага
Мэргэжил. Эрх зүйч
Арбитрч, магистр
Ажилласан байдал. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
“Нэйшнл лайф даатгал”ХХК-д Дэд захирал, Гүйцэтгэх захирал
Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хууль зүйн туслалцааны төвийн Захирал
Мэргэшсэн чиглэл: Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй, банк санхүү, даатгалын эрх зүйн орчин
Гадаад хэл: Англи, Орос
Монголын Нотариатын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилогдсон.
Тэрбишийн МӨНХ-ЭРДЭНЭ /Монголын хуульчдын холбоо/
Төрсөн он сар.өдөр. 1989.03.20.
Ам бүл.
Төгссөн сургууль. Он МУИС 2011 он Эрх зүйч бакалавр,
Австри Улсын Венын Их Сургуульд Хууль зүйн магистр 2015 он
МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторантур
Мэргэжил. Эрх зүйч,
Ажилласан байдал. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш доктор
Мэргэшсэн чиглэл:
Захиргааны эрх зүй, эдийн засгийн захиргааны эрх зүй, эрх зүйн онол, компанийн эрх зүй
Гадаад хэл: Англи, Орос
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилогдсон.
Лхагвасүрэнгийн ГАЛБААТАР /Монголын хуульчдын холбоо/
Боловсрол: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр 2011 онд төгссөн бөгөөд 2014 онд Сингапур улсын Оюуны өмчийн академид оюуны өмчийн эрх зүй, 2017 онд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургуулийн Мэдээллийн технологи, оюуны өмчийн олон улсын лабораторид цахим эрх зүйн чиглэлээр тус тус суралцаж төгссөн.
Гадаад хэл: Орос, Англи, Герман хэл
Ажилласан байдал:
2010-2011 онд Оюутолгой ХХК-ийн Гэрээ, эрх зүйн хэлтэст мэргэжилтэн,
2011-2012 онд Монгол Улсын Их Сургуульд хичээлийн туслах ажилтан,
2012-2013 онд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-д хууль, гэрээний мэргэжилтэн,
2013-2014 онд Монголын төмөр зам ТӨХК-д хуульч,
2014-2017 онд Нээлттэй мэдлэг, боловсролын санд хуулийн зөвлөх,
2014-2015 онд Монгол Улсын Их Сургуульд хуулийн зөвлөх,
2015-2018 онд Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ахлах судлаач,
2018-2019 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүхийн хууль тогтоомж хариуцсан ахлах референт зэрэг ажил эрхэлсэн.
Гишүүнчлэл:
-Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч
-Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн /2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл/
-Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн /2017 оны 3 дугаар сараас одоог хүртэл/
Гол бүтээл:
1. “Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим, түүний тайлбар” бүтээлийг Азийн сангийн санхүүжилтээр англи хэлнээс бие даан орчуулж 2018 онд хэвлэж, бүх шатны шүүхийн шүүгчдийн ширээний ном болгосон.
2. Шүүгчийн ёс зүйн сургалтад зориулж “Шүүгчийн ёс зүйн сургалтын гарын авлага”-ыг 2018 онд хамтран зохиож, эмхэтгэсэн.
3. “Монгол Улсын төрийн тогтолцоон дахь шүүхийн байр суурь, үйл ажиллагааны үр нөлөө” сэдэвт бодлогын судалгааг 2018 онд Конрад Аденауэр Сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн хамтран зохион байгуулсан “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтийн талаарх судалгааны төсөл”-ийн хүрээнд хэвлүүлсэн.
Цахим эрх зүйн чиглэлээр 4 ном, 19 өгүүлэл хэвлүүлсэн. Түүний “Cybersecurity Cooperation of Countries: Impact of Draft International Code of Conduct for Information Security” өгүүлэл 2017 онд, “Ensuring rights of the data subject in non-EU countries” өгүүлэл 2019 онд тус тус Цахим засгийн онол, практикийн олон улсын хурлын (ICEGOV) эрдэм шинжилгээний эмхтгэлд хэвлэгдэж, Web of Science; Scobus–д бүртгэгджээ.
Үндсэн хуулийн болон эрх зүйн бусад чиглэлээр эрдэм шинжилгээний 45 өгүүлэл, нийтлэл хэвлүүлсэн. Тэрээр “Шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангах нь: Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах хүчин зүйлс” илтгэлээр 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд Тэргүүн байрт шалгарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар зарлигаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилогдсон.