Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 23 тушаалаар \"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг гадаад улсын сургалтад хамруулах журам”-ыг баталлаа.
Уг журмаар Шүүхийн ерөнхий зөвлөл, гадаад улс орны ижил төстэй байгууллага болон олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй гадаад сургалтад Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтанг оролцуулах, сонгох үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.
\"Шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг гадаад улсын сургалтад хамруулах журам”-тай ЭНД дарж танилцана уу.
Шүүхийн ерөнхий зөвлөл