Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нийл болон \"Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд \"Шүүх хуралдааны ажиглалт” гарын авлага боловсруулахаар ирсэн зөвлөх багийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй 2019-2022 оны хооронд ОУХЭЗБ-ын хэрэгжүүлж буй \"Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Уг төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд эхний бүрэлдэхүүн хэсэг болох судалгааны ажилд Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллаж шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн үнэлгээ болон шүүх хуралдаанд ажиглалт хийх юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, тусламжийг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ. Мөн жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл салалтын хэрэг маргааныг судалгаа хийхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахь маргаанд анхаарал хандуулахыг шүүх хуралдааны ажиглалтын гарын авлага боловсруулах зөвлөх багт зөвлөлөө.
Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Гандолгор, ОУХЭЗБ-ын Хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэг, Төслийн менежер А.Жаргалан болон төслийн зөвлөх багийн гишүүд нар байлцав.
Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар