Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг нар Япон улсын Чуюкогийн Их сургуулийн профессор Инаба Казүто, өмгөөлөгч Исой Михай нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн \"Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийн зөвлөх, гишүүнээр ажиллаж байсан Инаба Казүто, Исой Михай нар Монгол Улсад эвлэрүүлэн зуучлах тогтолцоо амжилттай нутагшиж байгааг онцлоод улам бүр төлөвшүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ иргэний хэргийн шүүхийн ачааллыг 20 орчим хувиар бууруулж байгааг уулзалтын эхэнд дурдлаа. Тэрбээр иргэний хэргээс бусад төрлийн хэрэг маргаанд эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны эрх зүйн харилцааны маргаанд эвлэрүүлэн зуучлагч ажиллах тухай хуулийн заалтын хэрэгжилтийг хангахад хамтрах боломжийн талаар санал солилцов.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー モンクレール スーパーコピー 贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー アミ パリススーパーコピー
Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог төлөвшүүлэхэд эрх зүйн орчинг сайжруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай талаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг онцолсон.
Японы Олон улсын хамтын ажиллагааны \"Жайка” байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран \"Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байгааг Монгол дахь төлөөлөгчийн газрын засаглалын салбар хариуцсан төлөөлөгч А.Сайхантуяа мэдээллээ.
Уулзалтад Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, референт Р.Ичинхорлоо, Эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ нар байлцав.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс