Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2

Нийт

2

 

Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.

Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.

1.Томилолтоор ажиллах тухай хүсэлт;

2.Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын 70008022, 88182857 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.