Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар өнөөдөр Багахангай, Налайх, Багануур дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа.

\"Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсантай холбогдуулан УИХ-аар хэлэлцэх Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд товч мэдээлэл хийсэн юм.www1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Багахангай, Налайх, Багануур дүүргийн шүүхүүдэд ажиллалаа

Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчид шүүхээр шийдэгдэж байгаа хэрэг маргааны тоо жил ирэх тусам өсөж, тэр хэрээр шүүхийн ачаалал нэмэгдэж байгааг шүүгчид онцлоод шүүгчийн орон тоог УИХ-ын 42 дугаар тогтоолд нийцүүлж, нэмэгдүүлэх талаар саналаа хэлэв. Түүнчлэн алслагдсан дүүрэг учраас шүүгчийн аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй байдаг, шүүхийн тоног төхөөрөмж хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй байгаа зэрэг асуудлыг шүүгч, ажилтнууд ярив.

Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын төгсгөлд хүссэн юм.

 

  Багахангай, Налайх, Багануур дүүргийн шүүхийн тамгын газар